Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээнд хураах улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлсний хэмжээ

·         Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд - 44,000 төгрөг

·         Хуулийн этгээдийг салбар, төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлд бүртгэхэд – 20,000 төгрөг

·         Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхэд – 20,000 төгрөг

·         Улсын бүртгэлийн мэдээллээс лавлагаа олгоход - 5,000 төгрөг

·         Улс төрийн нам шашны байгууллагыг улсын бүртгэлд бүртгэхэд доор дурьдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана.

-       Улс төрийн намыг бүртгэж, гэрчилгээ олгоход  60,000-150,000 төгрөг

-       Улс төрийн намын нэр сольсныг бүртгэхэд 20,000-50,000 төгрөг

-       Шашны байгууллагыг бүртгэхэд -200,000 төгрөг

-       Шашны байгууллагын мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхэд  - 40,000 төгрөг

-       Шашны байгууллагын гэрчилгээний хугацаа сунгахад – 80,000 төгрөг

·         Гадаадын байгууллага, түүний салбар, төлөөлөгчийн газар болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд  доор дурьдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана.

-       Гадаадын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэхэд 1,100,000 төгрөг

-       Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд – 750,000 төгрөг

-       Гадаадын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын баримт бичигт оруулсан өөрчлөлтийг бүртгэхэд – 35,000 төгрөг

-       Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхэд – 40,000 төгрөг

-       Гадаадын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа явуулах хугацаа сунгахад – 750,000 төгрөг

-        Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулах хугацаа сунгахад – 75,000 төгрөг

-       Гадаадын хөрөнгө оруулалттай банкны төлөөлөгчийн газрыг бүртгүүлэхэд 1,800,000 төгрөг

 

Та энд байна: Home Үйлчилгээ Хуулийн этгээдийн бүртгэл Үйлчилгээний хөлс

Холбоо барих

Ховд аймаг, ЗДТГ-ын байр, 1 давхар

Утас: