Газар өмчлөх  эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд

·         Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл \ өргөдөлд тухайн газрын хаяг, хэмжээ,үнэ нэгж талбарын дугаар ,хэдэн хүн хатран өмчилдөг тухай тодорхой бичиж гарын үсгээ зурсан байна. \

·         Газар өмчлүүлэх тухай шийдвэр  \  эх хувь \

·         Хянан баталгааны дүгнэлтийн хуулбар

·         Кадастрын зураг \ эх хувь \

·         Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар

·         Үйлчилгээний хураамж – үнэ төлбөргүй

·         Мэдүүлэг бөглөнө .

Хашаа байшин ,хувийн сууц өмчлөх эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд

·         Бүртгүүлэхийг хүссэн  өргөдөл \ өргөдөлд хэдэн онд хэн барьж, бий болгосон , одоо хэдэн хүний хамтын өмч болох , эд хөрөнгийн хаяг, байршил хэмжээ ,үнийг өмчлөгчөөрөө тодорхой бичиж , гарын үсгээ зурсан байна.

·         Газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн гэрчилгээ эсхүл газар өмчлүүлэх шийтвэр , хянан баталгааны дүгнэлтийн хуулбар

·         Кадастрын зураг \ эх хувь\ , Кадастрын зураг бүртгүүлэх гэж буй эд хөрөнгө тусгагдсан байна.

·         Өмчлөгчдийн иргэний үнэмлэх ,насанд хүрээгүй хүүхэд төрсний гэрчилгээ хуулбар

·         Хашаа байшин, хувийн сууцны план зураг \ талбай, хэмжээ тусгах \

·         Тэмдэгтийн хураамж: эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцох

·         Мэдүүлэг бөглөнө.

Төрөөс хувьчилсан орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх

·         Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл \ тухайн орон сууцны хаяг, талбайн хэмжээ,үнэ хэдэн хүний өмч болох талаар тодорхой бичиж, гарын үсэг зурсан байна. \

·         Өмчлөх,хамтран өмчлөгч нарын иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар

·         Орон сууц хувьчлах товчооноос олгосон орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ \ эх хувь \

·         Үйлчилгээний хураамж – 5000 төгрөг, яаралтай бол 10000 төгрөг

·         Мэдүүлэг бөглөнө.

Захиалгаар бариулсан сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд

·         Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл \ Үл хөдлөх эд хөрөнгийн хаяг, зориулалт, үнэ, хэдэн хүний өмч болох, тухайн орон сууцны талбайн хэмжээ зэргийг бичиж гарын үсгээ зурсан байна.\

·         Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар

·         Орон сууц \авто зогсоол \ -ыг захиалан бариулсан тухай гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний эх хувь \хуулбар бол нотариатаар баталгаажуулсан байх \

·         Орон сууц \ авто зогсоол \-ын төлбөрыг төлсөн тухай тодорхойлолт

·         Шинээр баригдсан орон сууц болон барилга байгууламжийн албан ёсны хаягийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас авна. \ Энэ баримтыг уг орон сууцыг барьсан иргэн , аж ахай нэгжээс авна \

·         Эд хөрөнгийг дөрвөн талаас нь  бүтэн харуулсан фото зураг \ өөрийн өмчлөлийн орон сууцны цонхийг дугуйлж  тодруулсан байх\

·         Орон сууц \ авто зогсоол \ -ны план зураг

·         Тэмдэгтийн  хураамж , эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувь

·          Мэдүүлэг бөглөнө.

Эд хөрөнгийн барьцааны \ ипотек \  гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд

·         Зээлийн болон барьцааны гэрээ \ гэрээнд заасан бол нотариатаар гэрчлүүлсэн байна.

·         Нотариатаар гэрчлэгдээгүй  гэрээний хувьд иргэний үнэмлэх, насанд хүрээгүй хүний төрсний гэрчилгээний хуулбар

·         Эд  хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ

·         Зээлдүүлэгчийн албан ёсны бичиг баримт, зөвшөөрөл, биеийн байцаалтын хуулбар

·         Гэрээнд барьцаалбараар гэрчлэгдэхээр заасан бол барьцаалбарын эх хувь

·         Үйлчилгээний хураамж: барьцаагаар хангагдах үүргийн үнийн дүнгээс 0,05%, яаралтай бол 0,1%

·         Эд хөрөнгийн барьцааны эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт орсныш бүртгэхэд 5000 төгрөг , яаралтай брл 10000 төгрөг

·         Барьцаалбар: энгийн 3000 , яаралтай 6000 төгрөг

·         Мэдүүлэг бөглөнө.

 

Худалдах-худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд

·         Худалдах-худалдан авах гэрээ\ эд хөрөнгө оршин байгаа дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлж, гэрээнд оролцогч талуудын иргэний үнэмлэх ,насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ , гэрээ, дүрмийн хуулбарыг хавсаргана.

·         Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ \ эх хувь \

·         Эд хөрөнгө оршин байгаа тухайн дүүргийн татварын хэлтэст орлогын албан татвар \2 хувиар \ төлсөн баримт \ эх хувь\

·         Үйлчилгээний хураамж: Энгийн 20000 төгрөг, яаралтай бол 40000 төгрөг

·         Мэдүүлэг бөглөнө.

Бэлэглэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд

·         Бэлэглэх гэрээг \ эд хөрөнгө оршин байгаа дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлж, гэрээнд оролцогч талуудын иргэний үнэмлэх ,насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ , гэрээ, дүрмийн хуулбарыг хавсаргана\

·         Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ \ эх хувь \

·         Үйлчилгээний хураамж: Энгийн 20000 төгрөг, яаралтай бол 40000 төгрөг

·         Мэдүүлэг бөглөнө.

 

Өв залгамжлах эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд

·         Хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрчилгээ, эсхүл \ эд хөрөнгө оршин байгаа дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлж өв залгамжлагч, хамтран өмчлөгчдийн иргэний үнэмлэх ,насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбарыг хавсаргана\

·         Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ \ эх хувь \

·         Үйлчилгээний хураамж: Энгийн 20000 төгрөг, яаралтай бол 40000 төгрөг

Мэдүүлэг бөглөнө

Шүүхийн шийтвэрээр өмчлөгч өөрчлөгдсөнийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд

·         Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл

·         Шүүхийн шийтвэр

·         Шүүхийн шийтвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн бол холбогдох баримт бичиг

·         Өмчлөгчдийн иргэний үнэмлэх ,төрсний гэрчилгээ хуулбар

·         Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувь \ эх хувь ,гэрчилгээг хураан авах боломжгүй бол энэ тухай өргөдөл бичиж, шүүхийн шийтвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолтын хамт хавсаргана.\

·         Үйлчилгээний хураамж: Энгийн 20000 төгрөг

·         Мэдүүлэг бөглөнө

 

Хамтран өмчлөгч нэмэгдэх , хасагдах хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд

·         Хамтран өмчлөгч нэмэгдэх , хасагдах хэлцэл \эд хөрөнгө оршин байгаа дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлж, гэрээнд оролцогч талуудын иргэний үнэмлэх ,насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбарыг хавсаргасан байна.\

·         Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ \ эх хувь \

·         Үйлчилгээний хураамж: Энгийн 8000 төгрөг, яаралтай бол 16000 төгрөг

·         Мэдүүлэг бөглөнө

Эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт, залруулга хийхэд бүрдүүлэх

·         Өмчлөгчийн хүсэлтээр бүртгэлд нэмэлт өөрчлөлт залруулга хийх, эд хөрөнгийн хаяг, хэмжээ өөрчлөгдөх, эд хөрөнгийг салгах, нэгтгэхийг хүссэн өргөдөл\ эд хөрөнгийн хаяг өөрчлөгдсөн тохиолдолд газрын кадастрын зургийг шинээр хийлгэсэн байх \

·         Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт , өөрчлөлд хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн , хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг хуульд зааснаар авсан байна.

·         Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ \ эх хувь \

·         Үйлчилгээний хураамж: Энгийн 8000 төгрөг, яаралтай бол 16000 төгрөг

 

Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын гэрчилгээг үрэгдүүлсэн тохиолдолд түүнийг хүчингүй болгож, нөхөн олгоход

·         Гэрчилгээ дахин авах тухай өргөдөл \ өмчлөх , хамтран өмчлөгчдийн гарын үсгээр баталгаажсан байна

·         Гэрчилгээ үрэгдүүлсэн тухай өдөр тутмын хэвлэлээр зарлуулсан , сонин \ эх хувь \

·         Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар

·         Үйлчилгээний хураамж:  20000 төгрөг,\ яаралтай үйлчилгээ байхгүй\

·         Мэдүүлэг бөглөнө

·         Гэрчилгээг хаяж , үрэгдүүлсэн тохиолдолд Улсын ерөнхий бүртгэгчийн шийтвэрээр мэдүүлэг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шинээр бичиж олгоно.

Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гэмтээсэн тохиолдолд түүнийг хүчингүй болгож, нөхөн олгоход

·         Гэрчилгээ дахин авах тухай өргөдөл \ өмчлөх , хамтран өмчлөгчдийн гарын үсгээр баталгаажсан байна

·         Гэмтээсэн гэрчилгээ  \ эх хувь \

·         Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар

·         Үйлчилгээний хураамж:  20000 төгрөг,\ яаралтай үйлчилгээ байхгүй\

·         Мэдүүлэг бөглөнө

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаар лавлагаа авах, нотлох баримт бичгээс хуулбар хийлгэхэд

·         Лавлагаа авагчийн иргэний үнэмлэхийн хуулбар \хэрвээ тухайн эд хөрөнгийн өмчлөгч биш бол өмчлөгчөөс олгосон нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл , эсхүл итгэмжлэлтэй байна. \

·         Өргөдөл \ дэлгэрэнгүй эсвэл хураангүй лавлагаа авах талаараа тодорхой бичнэ \

·         Үйлчилгээний хураамж: Дэлгэрэнгүй лавлагаа 5000 төгрөг, яаралтай бол 10000 төгрөг

·         Хураангуй лавлагаа 1000 төгрөг, яаралтай бол 2000 төгрөг

·         Хуулбар хийлгэхэд 1 хуудас нь 500 төгрөг, яаралтай бол 1000 төгрөг

·         Мэдүүлэг бөглөнө

Газар эзэмших, ашиглах эрхийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд

·         Газрын тухай хуулийн 34,1-д заасан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ \ эх хувь \

·         Газар өмчлөгчтэй байгуулсан газар эзэмших ,ашиглах гэрээний хуулбар

·         Төрийн өмчийн газрыг эзэмших, ашиглах тохиолдолд эзэмшүүлэх , ашиглуулахаар олгосон эрх бүхий этгээдийн шийтвэр

·         Газрын кадастрын зураг \ эх хувь\

·         Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 29,1-д заасан зөвшөөрөл \ эх хувь \

·         Газар эзэмшигчийн иргэний үнэмлэхийн хуулбар

·         Хуулийн этгээд бол хуулийн этгээдийн гэрчилгээ, гэрээ ,дүрэм захирлын иргэний үнэмлэхийн хуулбар

·         Үйлчилгээний хураамж: 10000 төгрөг

·         Мэдүүлэг бөглөнө

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрээг дуусгавар болгох, цуцлахад

·         Гэрээ дуусгавар болсон тухай албан бичиг, тодорхойлолт \ банк, банк бус санхүүгийн байгууллага , хадгаламж зээлийн хоршоо гэх мэт \ албан бичигт эд хөрөнгийн хаяг, улсын бүртгэлийн дугаар ,гэрээний огноо, дугаар зэргийг тодорхой , зөв бичсэн байна.

·         Хэрэв иргэдийн хооронд байгуулсан гэрээ дуусгавар болж байгаа бол гэрээ дуусгавар болсон тухай хэлцэл байгуулж ноттариатаар гэрчлүүлсэн байна.

·         Үйлчилгээний хураамж: Үнэ төлбөргүй

·         Мэдүүлэг бөглөнө

 

 

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС

 

Та энд байна: Home Үйлчилгээ Эд хөрөнгийн эрхийн бүртгэл Бүрдүүлэх материал

Холбоо барих

Ховд аймаг, ЗДТГ-ын байр, 1 давхар

Утас: