Шинэлэг ажил зохион байгуулах ажил

Шинэлэг ажил зохион байгуулах ажлын хүрээнд

Дээрхи ажлын хүрээнд төрөлтийн бүртгэлээр “Азтай бүртгүүлэгч” тодруулж Жаргалант сумын 475 дугаарт бүртгүүлсэн хүүхдийг тодруулан 20000 төгрөгийн хадгаламжийн дэвтэр, “Миний амьдралын түүх” дурсгалын дэвтрийг гардууллаа.

Мөн ой угтаж хүүхдийн паркад хэлтсийн нэрэмжит төгөл байгуулж 75ш хайлаас тариснаас гадна бүх сумдууд 3 бүртгэлийн чиглэлээр самбар хийж сумынхаа ЗДТГ-ын байранд байршуулж тавилаа.

Ховд аймагт байгууллагын туг аялах хугацаанд 25, 45 насны сунгалтаа хийлгээгүй иргэдийн сунгалтыг бүрэн хийж дуусгасан бөгөөд 16 нас хүрсэн боловч ИШБ-д хамрагдаагүй иргэдийг бүрэн хамруулж иргэний цахим үнэмлэхийг олгож аймгийн хэмжээнд нийт 308ш цахим үнэмлэхийг энэ хугацаанд иргэдийн гар дээр хүргэлээ.

Мөн архивын өнгө үзэмжийг сайжруулах үүднээс Иргэний бүртгэлийн архивын хайрцгийн нүүрийг нэг өнгөтэй болгон өөрчилж тохижууллаа. Тугийг 07 сарын 30-нд Баянөлгий амгийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн болно.

Та энд байна: Home Хууль эрх зүй УБХ-ийн даргын тушаал 2015 он Шинэлэг ажил зохион байгуулах ажил

Холбоо барих

Ховд аймаг, ЗДТГ-ын байр, 1 давхар

Утас: