Ховд аймагт байгууллагын туг аялалаа

  1. 1.Байгууллагын ил тод байдлыг хангах ажлын хүрээнд

Говь-Алтай аймгаас 7/09-нд Ховд аймгийн Дарви сумын ЗДТГ-ын байранд тугаа хүндэтгэлтэйгээр хүлээн авч хэлтсийнхээ байранд байршууллаа.

  1. 2.Бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд:

Энэ ажлын хүрээнд харилцагч байгууллагуудын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж 1-3 дугаар байр эзлүүлэн алт мөнгө хүрэл медиалууд болон шилжин явах цом гардууллаа. Тус тэмцээнд ХААН банк 1 дүгээр байр, Тагнуулын газар 2 дугаар байр, Жаргалант сумын ЗДТГ 3 дугаар байр эзлэн медиалын эзэд боллоо. Тэмцээний үеэр иргэдэд 3 бүртгэлийн үйл ажиллагааг сурталчилсан үзүүлэн тахиулах самбар байршуулан гарын авлага материал тарааж үйл ажиллагаагаа сурталчиллаа.

Мөн Жаргалант сумын 12 багийн иргэдийн дунд 3 бүргтгэлийн чиглэлээр болоод сонирхолтой сэдвүүдээр “АХА” тэмцээн зохион байгуулж “Ховд ТВ”-р нэвтрүүлж үйл ажиллагаагаа сурталчилсэн нь иргэдэд хүрсэн сонирхолтой ажлуудын нэг байлаа.

3.Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах ажлын хүрээнд

Буянт, Мянгад, Дөргөн сумуудыг нэг бүс, Дарви, Цэцэг, Зэрэг сумдыг нэг бүс болгон дээрхи сумуудаар тугаа аялуулан хөдөөгийн иргэдэд бүртгэлийн үйлчилгээг үзүүллээ.

Туг аялсан Дөргөн, Буянт, Мянгад, Эрдэнэбүрэн сумдууд ард иргэдийн дунд АХА, Элсэн цаг, гар бөмбөгийн тэмцээнүүдийг зохион байгуулж иргэд олон нийт, албан газар, ААН-ийг хамруулан сумынхаа цэнгэлдэх хүрээлэнд өргөн хүрээтэй зохион байгууллаа. Тус өдрөөр дээрхи сумдууд 546 иргэнд гарын авлага материал тарааж бүртгэлийн үйлчилгээг иргэдэд хүргэж давхардсан тоогоор 725 иргэнд 3 бүртгэлийн чиглэлээр мэдээлэл хийж арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгч ажилласан байна. Мөн Ховд аймгийн 17 сум “Бүртгэлийн байгууллагын 75 жил” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж бүх багуудын иргэдийн төлөөллийг хамруулан зохион байгуулсан бөгөөд энэ ажилд сумдын ЗДТГ-ууд хамтран зохион байгууллаа.

Мөн ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 457 дугаар анги дээр очиж тус аймгийн харъяат ИШБ-д хамрагдаагүй хоригдлуудыг бүртгэн шинэчилсэн бүртгэлд хамруулснаас гадна мөн хорих ангид ял эдлэж буй өөр аймгийн хоригдлуудын бичиг баримтыг мэдээллийн санд шалган зөрчлийг нь тодруулах ажил зохион байгууллаа..

Туг аялах хүрээнд аймгийн улсын бүртгэлийн хэлтэс иргэд олон нийтийг хамруулсан ажлуудыг зохион байгуулснаас гадна бүртгэлийн үйл ажиллагаа Ховд ТВ-р сурталчлан иргэдэд хүрч ажилласан бөгөөд орон нутгийн мэдээллийн хэрэгсэл сонин сэтгүүлд ч мөн ярилцлага өгч бүртгэлийн чиглэлээр иргэдэд мэдээлэл өглөө.

                        4.Шинэлэг ажил зохион байгуулах ажлын хүрээнд

            Дээрхи ажлын хүрээнд төрөлтийн бүртгэлээр “Азтай бүртгүүлэгч” тодруулж Жаргалант сумын 475 дугаарт бүртгүүлсэн хүүхдийг тодруулан 20000 төгрөгийн хадгаламжийн дэвтэр, “Миний амьдралын түүхдурсгалын дэвтрийг гардууллаа. Мөн ой угтаж хүүхдийн паркад хэлтсийн нэрэмжит төгөл байгуулж 75ш хайлаас тариснаас гадна бүх сумдууд 3 бүртгэлийн чиглэлээр самбар хийж сумынхаа ЗДТГ-ын байранд байршуулж тавилаа.

            Ховд аймагт байгууллагын туг аялах хугацаанд 25, 45 насны сунгалтаа хийлгээгүй иргэдийн сунгалтыг бүрэн хийж дуусгасан бөгөөд 16 нас хүрсэн боловч ИШБ-д хамрагдаагүй иргэдийг бүрэн хамруулж иргэний цахим үнэмлэхийг олгож аймгийн хэмжээнд нийт 308ш цахим үнэмлэхийг энэ хугацаанд иргэдийн гар дээр хүргэлээ.

            Мөн архивын өнгө үзэмжийг сайжруулах үүднээс Иргэний бүртгэлийн архивын хайрцгийн нүүрийг нэг өнгөтэй болгон өөрчилж тохижууллаа.

            Тугийг 07 сарын 30-нд Баянөлгий амгийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн болно.

Та энд байна: Home Хууль эрх зүй УБХ-ийн даргын тушаал 2015 он Ховд аймагт байгууллагын туг аялалаа

Холбоо барих

Ховд аймаг, ЗДТГ-ын байр, 1 давхар

Утас: